Үзмийг яагаад өдөр тутамдаа хэрэглэх ёсой вэ?

Үзэмний ач тусыг дэлхий нийтээрээ хэдэн зууны турш судалж ирж байна. Энэ хүнс нь олон эмгэгтэй тэмцэхэд үр нөлөөгөө үзүүлэхээс гадна чихэр болон бусад ашиггүй амттаныг орлодгоороо давуу талтай. Дангаар нь болон бусад бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэдэг гээд уйдаахааргүй сонголттой. Үзмэнд хүний биед чухал элементүүд олон бий.
Үзэмний найрлага
Үзэм нь төрөл бүрийн витамин, эрдэс бодисоор баялаг. Хатаасан усан үзмэнд фосфор, магни, кальци, кали бий. Илчлэгийн хувьд усан үзмийнхээ сортоос шалтгаалаад өөр өөр. Хамгийн илчлэг өндөртэй нь цайвар кишмиш сорт юм.
Бүрэлдэхүүн хэсгүүдийн өвөрмөц хослолынхоо ачаар үзэм нь нян устгах, тайвшруулах, хор гадагшлуулах, шээс хөөх эм, дархлаа зохицуулах нөлөөтэй байдаг. 100 г орчим үзэм нь 260 ккал агуулдаг.
Үзэм бол ашигтай нэгдлүүдийн хамгийн бодитой агууламж гэж хэлж болно. Аль нэгэн бодис дутагдах үед амархан аргаар ангижрах арга нь энэ хүнс юм.
Үзэмний төрлүүд
Үзэмний олон төрөл байдаг боловч үндсэндээ 4 ангилалд хуваагддаг.
  1. Цайвар. Ногоон болон цагаан усан үзэмнээс гарган авдаг. Ясгүй, чихэрлэг амттай.
  2. Хар. Усан үзэмний хар сортуудаар үйлдвэрлэдэг.
  3. Шар. Ясгүй сорт. Бага зэрэг сааралдуу өнгөтэй байдаг.
  4. Хув шаргал. Бордуу өнгөтэй. Энэ нь үзэм дундаасаа хамгийн өнгөлөг, амтлаг нь юм. Сортоосоо үл хамааран ямар ч үзэм хэрэглэхэд ашигтай.
Үзэмний ашиг тус
Үзэм нь эрчүүд, эмэгтэйчүүдийн аль алинд нь ашигтай. Витамин, бичил элементүүдийн үнэт эх үүсвэр энэ жимс нь найрлагаараа биед дутагдсан бүхнийг цогцоор нь нөхдөг.
Үзэм нь хатаагаагүй шинэхэн усан үзэмнээсээ 10 дахин ашигтай гэдэг нь ч шинжлэх ухаанаар нотлогджээ. Эмэгтэйчүүд үзмийг хэрэглэх нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Шинэ үрчлээ гарах эрсдэлийг бууруулж, хуучин үрчлээг анзаарагдахааргүй болгодог. Тогтмол хэрэглэснээр арьс чангарна. Мөн бага хэмжээгээр зөв хэрэглэвэл тураадаг. Биеийн бодисын солилцоог хэвийн болгож, эстрогений түвшинг нэмэгдүүлдэг нь цэвэршилтийн үед эергээр нөлөөлдөг.
Үзмийг тогтмол хэрэглэснээр стрессийн нөхцөл байдлыг амархан даван туулахад тусалдаг. Дээр нь хөхний хорт хавдрын эрсдэлийг багасгадаг.
Үзэм эрчүүдэд ч ашигтай. Үүнийг байнга хэрэглэснээр чалх хэвийн болдог. Чихрийн шижний эрсдэлийг бууруулж, цусны эргэлтийг хэвийн болгож, цусны даралтыг тогтвортой болгодог. Үзэм нь эрчүүдийн үргүйдэлтэй тэмцэхэд үр дүнтэй.
Үзэм бол эрүүл мэндэд туйлын ашигтай амттан. Бие махбодыг ашигтай бодисоор дүүргэхээс гадна эрч хүч өгдөг. Харин эдгээр бүх давуу талуудыг нь мэдрэхийн тулд өдөрт хоолны 2 халбага орчим үзэм идэхэд л хангалттай. Хүүхдүүдэд үүнээс бага хэмжээгээр өгвөл зохистой.
Үзмийг тогтмол хэрэглэснээр гемоглобины боловсруулалтыг идэвхжүүлж, судасны ханыг бэхжүүлдэг. Шар өвчний үед үзэм хэрэглүүлдэг.
Тэр ч байтугай шүдний хорхойдолтын үед ч үр дүнтэй гэж эмч нар мэдэгдэж байна. Буйл, шүдний пааланг бэхжүүлдэг болохоор томчууд төдийгүй хүүхдүүдэд ч тустай.
Үзэмний найрлаганд ховор төрлийн РР витамин ордог. Энэ нь мэдрэлийн системийг сэргээхэд тустай. Мөн толгой байнга таллаж өвддөг хүмүүс тогтмол хэрэглэх хэрэгтэй. Үзэм нь өсөж яваа биеийг бүхий л шаардлагатай бодисоор хангадаг учраас хүүхдийн хоолонд зайлшгүй оруулах ёстой хүнсэнд тооцогддог байна.
Үзмийг жирэмсэн хүн ч сайн хэрэглэх хэрэгтэй. Хүчилтөрөгчийн өлсгөлөнд нэрвэгдэхээс сэргийлэхээс гадна эхийн зүрх, судсанд эергээр нөлөөлдөг. Хөхөөр хооллох үед сүү  ороход бас тусалдаг байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан