Эмнэлгүүд онлайн үзлэгт шилжиж байна

Бээжингийн Шехэ эмнэлэгт оношлогоо, эмчилгээг онлайнаар зөвлөх үйлчилгээ нээв. Одоогийн байдлаар зүрх судас, эндокринологийн тасгууд нээгдээд байгаа бол үйл ажиллагаа нь жигдэрсний дараа бусад бүх клиник тасгуудыг хамруулах юм байна. Онлайн оношлогоо эмчилгээнд голдуу эмнэлэгт хэвтсэн түүхийг үндэслэн тухайн өвчтөнд эмнэлзүйн анализ хийх, онлайнаар зөвлөгөө өгөх, үзлэг шинжилгээ хийлгэх, өвчтөнийг анагаах эм бэлдмэлийн жор бэлтгэн өгөх, эмнэлгийн цахим бүртгэлээр тэмдэглэл хөтлөх гэх мэт үйлчилгээ явагдах юм байна. Онлайн оношлогоо эмчилгээ хийгдсэний дараа эмнэлгүүд өвчтөнд эм бэлдмэлийг хаягаар нь илгээх ажээ. Өвчтөн эм бэлдмэлийг хүлээн авсаны дараа эмчээс асууж лавлан бүх шатанд эдгэртлээ үйлчлүүлэх боломжтой. 
 
Найруулагч:
Д.МӨЧИР
Эх сурвалж:
CCTV.com
Мэдээ үзсэн:
19
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан