Францад өчигдөр “COVID-19”-ийн шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй

Франц улсад сүүлийн 24 цагийн хугацаанд шинэ тохиолдол илэрсэнгүй. Тус улсад одоогийн байдлаар нийт батлагдсан тохиолдлын тоо 182722-т хүрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам албаны тайландаа дурджээ. Харин коронавирусийн халдварын тархалт эхэлснээс хойш тус улсад уг вирусийн халдвар авч, нас барсан хүний тоо 28.530-д хүрсэн байна.
Тус улсад нийт батлагдсан тохиолдлын 88313 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 1555 хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж. Өчигдрийн байдлаар эрчимт эмчилгээнд байсан өвтнүүдийн тоо өчигдрийн байдлаар 54-өөр буурсан үзүүлэлт гарчээ. Түүнчлэн нийт 65879 хүн эдгэрчээ.
Коронавирусийн тархалттай холбоотойгоор Франц улс даяар халдварын дэгдэлтийг намжаах зорилгоор ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Гэхдээ уг халдварт өвчнөөс сэргийлж, болгоомжлох хэрэгтэй талаар Ерөнхийлөгч Эмануэль Макрон ард иргэддээ анхааруулжээ. Тус улсын Засгийн газар зургадугаар сарын 2-нд амрах эсхүл дараагийн үе шатанд ямар арга хэмжээ авах тухай өнөөдөр зарлана.
Одоогоор кафе, ресторан хаалттай байгаа бөгөөд хүмүүс тодорхой шалтгаанаар гэрээсээ гарах хэрэгтэй бол 100 км (60 миль)-д зугаалах боломжтой аж.
Эх сурвалж:  France24
Э.Мөрөн
скачать dle 12.0
Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл