Эмч, мэргэжилтнүүддээ бодит бус мэдээллээр дарамт битгий учруулаач хэмээв

Шуурхай мэдээ эхлэлтэй Ковид-19 халдвар авсан хоёр монгол эмэгтэй эдгэрсэн тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаж эхэлсэн. Тэгвэл энэхүү мэдээлэл нь ташаа мэдээлэл болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ.
Коронавирусын халдвартай 10 хүний заримынх нь биеийн байдал дээрдэж буй талаар ХӨСҮТ мэдээлж байгаа. Гэтэл эмч, мэргэжилтнүүд үгээ хэлээгүй байхад эдгэрээд эмнэлгээс гарч буй мэт ташаа мэдээлэл сошиал орчинд түгэж байна. Эхний өвчтөн эмнэлгээс гарахад наад зах нь 10 хоног шаардагдах тухай ХӨСҮТ мэдээлсэн. Тиймээс эмч, мэргэжилтнүүддээ энэ мэт бодит бус мэдээллээр дарамт учруулахгүй байна уу!. Бид ард иргэддээ мэдээллийг цаг тухайд нь шуурхай хүргэж байх болно хэмээжээ.
4cb42d___x974 Эмч, мэргэжилтнүүддээ бодит бус мэдээллээр дарамт битгий учруулаач хэмээв
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан