“COVID-19”-ийн халдвартай холбогдуулан эмч нар сануулж байна

Олон нийтэд сануулах нь:
1. Гадагшаа гарахдаа амны хаалтаа зүүж байгаарай.
2. Гараа сайн угаах, байнга ариутгах хэрэггүй.
3. Гараа угаахаас өмнө ам, хамар, нүдэндээ битгий хүргээрэй.
4. Гэртээ агаар сэлгэж, ариун цэврийг сахиарай. Өрөөгөө байнга ариутгах шаардлагагүй.
5. Ханиалгах буюу найтаахдаа цаас буюу гараараа ам хамраа дарж байгаарай.
6. Хоол идэх аяга, савх, халбага зэргээ тусдаа хэрэглэхийг сануулж байна.
7. Халуурвал хамгаалалтаа сайн хийж түргэн эмчлүүлээрэй.
8. Сэтгэл санаагаа үргэлжид тайван байлгаарай.
Жирэмсэн эхчүүдэд сануулах нь:
1. Цусны даралт хянах зэргийг гэртээ гүйцэтгэж болно.
2. Долоо хоногт нэг удаа цусны даралтаа үзнэ.
3. Долоо хоногт нэг удаа биеийн жингээ үзнэ.
4. Хоол ундаа тохируулж, зохих хэмжээний дасгал хөдөлгөөн хийж байгаарай.
5. Бие эвгүйрхвэл цаг тухайд нь эмчлүүлнэ.
6. Эмнэлэгт очихоос өмнө эмчээс лавлана.
7. Эмнэлгийн эмчилгээний цагийг анхаарна.
Ахмад настнууд болон архаг хууч өвчтэй хүмүүст сануулах нь:
1. Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх, өөрийн дураар хэрэглэж болохгүй.
2. Гэрийнхэн нь настай хүнээ төлөөлөн эм авч болно.
3. Олон төрлийн эмийг холин ууж болохгүй
4. Өвчний байдал хүнд үед эмийг дураараа хэрэглэж болохгүй.
5. Эм хэрэглээд эвгүй байдал гарвал эмээ зогсоож эмчлүүлэх хэрэгтэй.
6. Эмийн танилцуулгаа хадгалах нь чухал.
7. Эм хэрэглэхэд ямар нэгэн асуудал гарвал интернэтээр дамжин эмчээс зөвлөгөө авч болно.
Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:http://www.mongolcnr.cn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан