Цас хүний биед ямар эерэг нөлөөллүүд үзүүлдэг вэ?

Цасанд хүний биед цаанаасаа үзүүлдэг зарим нөлөөлөл байдаг. Эдгээр нь эерэг бөгөөд мэдэхэд илүүдэхгүй болов уу.
 
-Цас орсон үед алхахад бид булчингаа илүү ихээр ажиллуулах шаардлагатай болдог. Энэ нь нэг талаараа биеийн тамирын дасгал ч болно.
 
-Цас орсон үеэр хүмүүс илүү их унтаж, эрч хүчээ сэлбэн, дахин сэргэдэг.
 
-Энэ үеэр ном уншихад тархи илүү сайн ажилладаг байна.
 
-Хүмүүс хотоос гадуур цанын баазад аяллаар явдаг. Үүний дараа ажилдаа илүү их эрч хүчтэйгээр орно доо.
 
-Цас орсон үед хүмүүс даарч, тамир тэнхээгээ сэлбэхийг хүсдэг учир илүү чанартай хоол хийж иддэг.
 
-Хүмүүс энэ үеэр гэрийнхэнтэйгээ халуун дулаан орчныг илүү их бүрдүүлдэг.
 
-Өвөлд хэдий дургүй хүн байсан ч цасыг тодорхой хэмжээгээр сэтгэл хөдөлгөм гэж үздэг.
 
-Цас өөртөө дуу шингээдэг тул ойр орчин илүү тайван, намдуу болдог билээ.
 
-Энэ үеэр хүмүүс сэрүүн, цэнгэг агаар амьсгалдаг.
 
 
Эх сурвалж: "Эрүүл мэндийн жор" сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан