Эмийн нийлүүлэлтэд Хятад ноёрхож байгаа нь АНУ-д халтай гэв

АНУ-ын цэргийнхэн, иргэд хэрэглэж буй эмийн бүтээгдэхүүнд Хятадад үйлдвэрлэсэн идэвхт орцын хэмжээ ихэссээр байгаа нь үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж байна хэмээн Трампын засаг захиргаа үзлээ.
БНХАУ нь API (Active Pharmaceutical Ingredients) буюу эмийн идэвхт орцын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж, эм үйлдвэрлэгчдэд амин чухал хэрэгцээт бүрдлийг нь нийлүүлэгч болдог. Гэтэл ийм орцтой гэсэн шалтгаанаар сая сая америк хүн хэрэглэдэг эмийн бүтээгдэхүүнийг бүтэн жилийн турш зах зээлээс эргүүлэн татсан. Түүнчлэн эмийн ханган нийлүүлэх сүлжээнд Хятадын нөлөө өссөн явдал цэргийн бие бүрэлдэхүүний эрүүл мэндэд халгаатай юу гэсэн асуултыг АНУ-ын үндэсний аюулгүй байдал хариуцсан албаны хүмүүсийн зүгээс тавихад хүргэв.
“Дэлхийн API зах зээл дэх хятадын ноёрхол үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа нь дэгсдүүлсэн хэрэг биш” хэмээн АНУ-ын Батлан хамгаалахын эрүүл мэндийн агентлагийн (Defence Health Agency) эрүүлийг хамгаалах хэрэг хариуцсан дэд захирал Кристофер Прист өнгөрсөн долоо хоногт Вашингтонд хуралдсан АНУ-БНХАУ-ын зөвлөлдөх панельд мэдэгдэв.
Хятадад үйлдвэрлэсэн эмийн бүтээгдэхүүний аюулгүй, найдвартай байдалд түгших түгшүүр Вашингтон, Бээжингийн хооронд худалдааны зөрчил гүнзгийрсэн цаг үед үүслээ. Дональд Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд шинэ тариф оноохоо өнгөрсөн долоо хоногт зарлаж, бээжин хариуд нь АНУ-аас нийлүүлдэг үр тарианы импортыг зогсоохоо мэдэгдэв. Ам.доллартай харьцуулсан юанийн ханш даваа гарагт уналаа. Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл хятадын эмийн үйлдвэрлэлд анхаарч, эрсдэлтэй бүтээгдэхүүнийг тодруулахаар хичээж байгааг Прист Вашингтон хотноо АНУ-БНХАУ-ын Эдийн засаг, аюулгүй байдлын комисст мэдэгдсэн юм.
Эмийн бүтээгдэхүүн нийлүүлэлт нь АНУ болон бусад зөвшөөрөгдсөн орнуудаас бараа бүтээгдэхүүн худалдаж авах шаардлага тавьдаг худалдааны хэлэлцээрийн хуулинд (Trade Agreement Act) нийцэх ёстой хэмээн батлан хамгаалахын эрүүл мэндийн агентлаг үзэж байна. Зөвшөөрөл бүхий улс орнуудын жагсаалтад БНХАУ байдаггүй бөгөөд тус агентлаг чухал хэрэгцээт 150 орчим эмийн бүтээгдэхүүнд зөвшөөрөл олгохоос татгалзаад байна.
Зөвшөөрөл бүхий улс орнуудын жагсаалтад БНХАУ байдаггүй бөгөөд тус агентлаг чухал хэрэгцээт 150 орчим эмийн бүтээгдэхүүнд зөвшөөрөл олгохоос татгалзаад байна. 
Худалдааны хэлэлцээрийн хууль нь бүрдэл орцыг нь бус, ердөө эмийн бэлэн бүтээгдэхүүнийг хамардаг. Цэргийнхэн, энгийн иргэдийн хэрэглэдэг олон эм БНХАУ-д үйлдвэрлэсэн идэвхт орцтой. Бэлэн бүтээгдэхүүний орцон дахь молекул хаанаас үүсэлтэйг эм үйлдвэрлэгчид ил болгоод байдаггүй. Гэхдээ л АНУ-ын зах зээлээс эргүүлж татсан, бохир хольц бүхий цусны даралт буулгах эмийн идэвхт бүрдлийн олонх нь БНХАУ-ын үйлдвэрүүдээс гаралтай нь тодорхой болсон юм.
Сүүлийн гурван сард өөрийнх нь хэрэглэдэг цусны даралт эмчлэх дөрвөн ч эмийг эргүүлэн татсаныг АНУ-БНХАУ-ын комиссын гишүүн, чөлөөнд гарсан алба хаагч Ларри Ворцел
тайлбарлаж байна. Ворцелийн хэрэглэдэг Valsartan хэмээх эмийг Энэтхэгт үйлдвэрлэсэн ч идэвхт орц нь БНХАУ-аас гаралтай.
“Пуужингийн түлшээр бохирдсон эм. Албаа хааж буй хүмүүс ч энэ эмийг хэрэглэсэн болохоор байнгын бэлэн байдалд нь нөлөөлсөн” хэмээн Ворцел өгүүлж байна. Эргүүлэн татсан Valsartan-аас хавдар үүсгэх эрсдэлтэй NDMA хэмээх бодисын агууламж илэрчээ. Пуужингийн түлш хийхэд ашигладаг энэхүү бодис нь боловсруулсан махнаас мөн олдсон юм.
Хятадын Zhejiang Huahai Pharmaceutical Co-д үйлдвэрлэсэн Valsartan-ыг эргүүлэн татах ажил 2018 оны долдугаар сараас эхэлжээ. Эмийн найрлага дахь бохир хольц нь илрээгүй бүтэн дөрвөн жил үргэлжилсэн үйлдвэрлэлийн процессын алдаа хэмээн АНУ-ын хүнс, Эмийн бүтээгдэхүүний Захиргаа (US FDA) буруутгасан юм. Уг хэргийн дараа бусад улс орны эм үйлдвэрлэгчид ч мөн ижил процессоор үйлдвэрлэсэн цусны даралт бууруулах эмээ зах зээлээс эргүүлэн татсан.
Анна Эдни
"Засгийн газрын мэдээ" сонин
скачать dle 12.0
Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл