Биеийн тосыг хэзээ хэрхэн түрхэх вэ


Таны арьс 20 насанд ямар байхыг байгалиас заяадаг, харин 50 насандаа ямар байх нь танаас хамаарна гэсэн үг бий.
Нүүр, зовхи, хүзүү, гараасаа гадна биеийн арьсаа арчлах тухай энд бичье.
Та гараа тэнийлгээд тохойгоо толинд хараарай. Тохойн арьс илүү их үрчлээ нугалаатай харагдаж байвал биеийн арьс чинь тос нэхэж байна аа гэсэн үг.
Хэзээ хэрэглэх вэ? 
Усанд ороод биеэ хатаангуутаа шууд тосоо түрхэнэ. Үндсэндээ усанд орсныхоо дараа биеийн тосыг байнга түрхэнэ гэсэн үг.
Яаж түрхэх вэ?
Цээж, хөхнөөсөө эхлээд хоёр гар, тохой, мөр, тэгээд гэдэс, ташаа гэх мэтээр доошилно.
Онцлог газрууд: 
• Хөхийг тойруулж тойрог маягаар хөхнийхөө товч руу чиглүүлж түрхэнэ. Үүнийг зөв хийвэл хөхний сайн иллэг болж хөх томрох магадлалтай. 
• Гарыг бугуйнаас эхэлж дээш илж түрхэнэ. Ингэснээр цусны эргэлтийн хувьд зөв болно.
• Гуя, шилбийг доороос дээш чиглэлтэйгээр илж түрхвэл язралтыг удаашруулах магадлалтай. 
• Гэдсэн дээрээ гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжих замаар доороос баруун гар луу, тэгээд дээшлэн зүүн тийш нар зөв тойруулан илнэ.
Яагаад магадлалтай гээд байна вэ? 
Биеийн тос бүхнийг шийдчихнэ гэсэн амар ойлголтыг танд төрүүлэхгүй, таныг төөрөгдүүлэхгүй гэсэн санаа болно. 
Тосоо түрхсэнийхээ дараа яах вэ?
Шууд хувцсаа өмсч болно. Хувцсанд наалдана энэ тэр гэж санаа зовсны хэрэггүй. Биеийн тосыг хийгчид энэ тухай бодолцсон байдаг учраас тос хувцаснаас илүү арьсандаа шингэж үлдэнэ.
Харин та хэт их тоос шороотой орчинд байгаагүй л бол дор хаяж 2-3 хонож байж усанд орж байхыг эрмэлзээрэй. Энд усыг бүдүүлгээр, үр ашиггүй хэрэглэхгүй байх, усаа хэмнэх, цаашлаад байгаль ертөнцөө хайрлах бодлого нуугдаж байгаа юм.
Эцэст нь ямар тос авах вэ? 
Биеийн тос өргөн газрыг хамардаг учраас 400 мл-тэйг авах нь зөв сонголт болно. 
Хэт хямд болон хэт үнэтэй тосноос зайлсхийж хямд, үнэтэй хоёрын дундуур сонголтоо хийвэл дээр байх.
Бүхэл бүтэн биеэ харж хандаж байгаа учраас хямд тос ашгаа өгөлгүй урмыг чинь хугалж мэднэ. Хямд тосыг түрхэхэд хүртэл хямд гэдэг нь шууд мэдрэгддэг. 
Үнэтэй тоснууд ихэвчлэн гоё ганган савлагаа, брэнд лого зэргээсээ гадна тосондоо үнэртэн нэмсэн гэдэг төдийхнөөр таныг хуурч дөнгөнө.
Хүн бүр өөр өөрийн таашаалаар тос түрхдэг. Жишээ нь, кокоатай тоснууд сайхан үнэртэйгээс гадна арьсанд чийгшил өгдөг, өнгө засдаг, цайруулдаг гээд лемон шиг л хэрэгтэй зүйлийн нэг. Сарнай цэцгийн үнэртэй тос, тайвшруулах үйлчилгээтэй лаванда цэцгийн үнэртэй гэх мэт. Кокостой тос арьсыг чангаруулдаг гэдэг шүү дээ.
Эцэст нь:
Бүсгүй хүний хамгийн аймшигтай явдал бол "байгаагаараа байх". Тиймээс үүнийг эвдэж бид өөрсөддөө цаг зав зориулж байх хэрэгтэй. Арьс бол бүсгүй хүний эрүүл мэндийн толь гэдгийг үргэлж санаж явна буй за.
Эх сурвалж: Эрүүлжихүй цахим групп
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан