А амин дэмийг өрхийн эмнэлгүүдээр олгож эхэллээ

Зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхдэд А амин дэмийг өрхийн эмнэлгүүдээр үнэ төлбөргүй олгож эхэлсэн байна.
"А аминдэмийг тарааж эхэлсэн. Өрхийн эрүүл мэндийн төвүүд харьяа хорооныхоо иргэдэд болон цэцэрлэгүүдэд өгч байгаа" тухай Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
А аминдэмийг  жилд хоёр удаа тавдугаар сар болон арваннэгдүгээр сард ууснаар дархлаа сайжирч, амьсгалын замын салст бүрхэвчийн хэвийн байдал хангагдан, амьсгалын замын өвчлөл, ханиад, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой. 
  • 6 -11 сартай хүүхэд 100,000 олон улсын  нэгж А аминдэмийг
  • 12-59 сартай хүүхэд 200,000 олон улсын нэгж А аминдэмийг жил бүрийн 5 болон 11 дүгээр сард ууна.
  • 6 хүртэлх сартай хүүхэд эхийн сүүнээсээ шаардлагатай А аминдэмийг авдаг байна.
скачать dle 12.0
Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл