Уушгины архаг бөглөрөлөөс салж чадсан эр

Уэндэл Беттс 14 настай байхдаа сүрьеэ тусч хоёр уушги нь өвчилж байсан нь яваандаа эрүүл мэндийг нь тэр чигээр нь доройтоход хүргэсэн байна. Хэдийгээр сүрьеэ нь эдгэсэн ч түүний уушги бүрэн эдгээгүй гэнэ. Энэ нь даамжирсаар долоон жилийн өмнө уушгины архаг бөглөрөл өвчний суурь шалтгаан болсон аж. Энэ нь уушги руу орох агаарын замыг бөглөдөг аюултай бөгөөд энэ өвчин туссан хүнд уртаар амьсгаа авч чадахгүй байх, архаг ханиалга, ядаргаа, цээж хэрчигнэх зэрэг шинж тэмдгээр илэрдэг аж. 
Энэ аймшигтай өвчнийг ялан дийлсэн Уэндэл Беттс "Соруул авч амандаа хийгээд, хамраа чимхээд шатаар өгсөхдөө зөвхөн соруулаараа амьсгалах гээд үзээрэй. Уушгины бөглөрөлтэй хүмүүст яг л ийм мэдрэмж амьсгаа авах бүрт нь төрдөг юм. Энэ өвчин маш ноцтой бөгөөд чи хүчилтөрөгчийн аппаратгүйгээр амьсгалж чадахгүй. Энэ төхөөрөмжийн тусламжтай 6-9 сар амьдардаг гэсэн судалгаа бий. Эмч нарын хийж чадах цорын ганц зүйл бол биднийг тайван байлгах л байсан юм. Тиймээс би энэ бүхэнтэй эвлэрч, үхлээ хүлээн суухын оронд тэмцэхээр шийдсэн" хэмээсэн юм. 
Уг өвчин илэрсний дараахан Беттс болон түүний эхнэр нэгэн фитнесийн эзэн, хоол тэжээлийн мэргэжилтэн залуутай уулзсан нь тэдний амьдралыг өөрчилсөн гэнэ. "Амьдралын зөв хэвшилтэй болж, тэжээллэг хоол хүнс хэрэглэж эхэлснээс хойш бие минь дээрдэж, би 63 орчим кг илүүдэл жингээсээ салсан, мөн аппаратгүйгээр амьсгалж эхэлсэн. Тиймээс би өдөр бүр 1-2 удаа зааланд очиж бэлтгэл хийдэг болсон" хэмээн Беттс ярив. 
Өдгөө өөртэйгөө адил өвчин зовлонтой хүмүүст урам зориг өгөх, туслах үүднээс 500 орчим км явган аялал хийж, мөн "Тэмцэгч" нэртэй сан хүртэл байгуулсан Беттс "Аливаа саад бэрхшээлийн нөгөө талд ялалт байдаг" хэмээсэн юм. 

Wendell Betts зÑÑган илÑÑÑүүд
Эх сурвалж www.wikimon.mn
скачать dle 12.0
Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл