Зүрхний шигдээс үүсэхэд нөлөөлөх ХҮЧИН ЗҮЙЛС

Ихэнх тохиолдолд холестерины бөөгнөрөл судасны хананд үүсч, энэ нь нэг л өдөр хагарч, зүрхний судсыг бөглөн зүрхний шигдээс үүсгэдэг байна. Зүрхний шигдээс үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийн талаар “www.wikihow.com” сайт мэдээллээ.
 
Алхам №1
 
 
Зүрхэнд тэжээл өгдөг судсыг титэм судас гэх бөгөөд гол судаснаас эх авдаг. Зүрхний булчинд энэ судсаар дамжин хүчилтөрөгч очдог. Амьтны гаралтай өөх тостой хоол идэх, хөдөлгөөний дутагдалд орох, тамхи татах, архи ууснаас аажимдаа титэм судсанд холестрол (цусны судсан доторх өөх тос) цугларч, цусны судасны дотор хананд бөөгнөрөл үүсгэдэг.
 
Алхам №2
 
 
Тамхи зүрх судасны ноцтой өвчин үүсгэдэг. Тамхи татаж буй хүний зүрх удаанаар цохилж эхлэх боловч тамхи сорох тусам хэмнэл нь хурдсаж, ачааллаа дийлдэггүй аж. Мөн зүрх судасны 10 өвчлөл тутмын нэг нь тамхинаас үүдэлтэй байдаг аж. Дам тамхидалт нь цус харвалт, зүрхний шигдээс болоход хүргэдэг байна. Зүрхний өвчнөөр нас барж буй хүмүүсийн 17 хувь нь тамхи татдаг байв. 
 
Алхам №3
 
 
Зүрхний шигдээс буюу инфаркт нь зүрхний цусан хангамж хомосдох өвчний хүнд хэлбэр юм. Зүрхний шигдээсийн үндсэн шалтгаан нь судас хатуурал юм. Хөдөлгөөний хомсдол нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, таргалалт, хөх ба бүдүүн гэдэсний хавдар үүсэх, цусны даралт ихсэх, өөх тосны илүүдэл, ясны сийрэгжилт болон сэтгэл гутрал, айдас түгшүүр зэрэг сэтгэцийн эмгэгт хүргэдэг. Дасгал хөдөлгөөний үр дүнд эд эс хүчилтөрөгчөөр баяжина, бодисын солилцоо сайжирч, цусны эргэлт идэвхжинэ, булчин чанга, уян хатан, хүч чадалтай, үе мөчний хөдөлгөөн чөлөөтэй болно.
 
 
Алхам №4
 
 
Архи хэтрүүлэн хэрэглэх. 
 
Алхам №5
 
 
Илүүдэл жингээ бууруулах. Учир нь зүрхэнд ачаалал өгөхөөс гадна холестерол ихсэх, цусны даралт, чихрийн шижин үүсэхэд нөлөөлдөг.  Зүрхэнд халгүй хооллолт нэн чухал. Их өөх тостой, давстай, сахартай хоол хүнс зүрхний артерийн нарийсал үүсгэнэ.
 
Алхам №6
 
 
Удамшлын буюу хамаатан садан дотор нь зүрхний шигдээсээр өвдсөн хүн байсан
скачать dle 12.0
Advertisement Banner
Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл