Нойр булчирхайг эмчлэх монгол арга


Нойр булчирхайн өвчнийг \панкреатит\ хонины салбант сархинагаар бүрмөсөн эмчилдэг.
Материал: Хонины салбант сархинаг 7 ширхэг \ заавал хониных\
Бэлдэх ажиллагаа: Баасыг жирийн аргаар цэвэрлэнэ. \зумлахгүй\ Нэг сархинагийг уртааш нь тэнцүү гурав хуваана. Нэг удаа хэрэглэхдээ 1\3 хэсэг сархинагийг 250гр усанд хийж 200гр болтол буцалгаж болгоно.
Хэрэглэх: Болгосон сархинагийн шөлөө унтахын өмнө орондоо орж байгаад сархинагаа шөлтэй нь хамт халуунаар нь хүртээд унтана. Долоо хоног ингэж хэрэглэнэ. Дараа нь Долоо хоног завсарлана. Дараа нь 2 долоо хоног үлдсэн сархинагаа дээрхи аргаар 14 хоног алгасахгүй хэрэглэнэ.
Дэглэм: Эмчилгээний хугацаанд усанд орж болохгүй. Норж даарч болохгүй. Эмчилгээний хугацаа дууссанаас хойш 2 долоо хоногт энэ дэгээ үргэлжлүүлнэ. Зөвхөн нойтон алчуураар хөлөө арчиж болно.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан