Салхинцэцэг өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?


Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс салхинцэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг гаргажээ. Тухайлбал,
Өрөө, тасалгаанд чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-3 удаа, агааржуулалтыг 2 цаг тутамд 15 минутаас доошгүй хугацаанд хийх, агаар цэвэршүүлэх төхөөрөмж ашиглах, 0.5 хувийн угаагч бодисын холимог бүхий 3 хувийн устөрөгчийн хэт исэл зэрэг уусмалаар халдваргүйжүүлэх
Гал тогооны аяга халбага, сэрээ, хоол ундны сав суулгыг буцалгаж ариутгах
Улирлын байдалд тохируулан, даарч хөрөхгүй, дулаан хувцаслах,
Биеийн эсэргүүцлийг сайжруулах витаминлаг, илчлэг сайтай хоол хүнс тогтмол цагт хэрэглэх
Амны хаалт зүүх
Амны хөндий, хоолойгоо цэвэршүүлэх уусмалаар өдөрт 2-3 удаа зайлах. (Амны хөндий, хоолой зайлах уусмал, бэлтгэх, хэрэглэх арга)
Сармисны уусмал бэлтгэх заавар: 500 грамм халуун усанд нунтагласан 4-5 хумс сармисыг хийгээд 5 минутын дараа ам, хоолойг зайлна.
2 хувийн содын уусмал бэлтгэх заавар: 100 грамм бүлээн усанд 2 гр (цайны халбаганы тал) хийж найруулан тэр даруйд нь ам, хоолойг зайлна.
5 хувийн давсны уусмал бэлтгэх заавар: 100 грамм усанд 5 гр (цайны халбага) хоолны давс буюу жамц давс хийж, найруулан тэр даруйд нь ам, хоолойг зайлна.
Хүйтний эрч чангарч, иргэд даарч хөрсний улмаас томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдэж байна. Мөн энэ үед бусад төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэнддээ анхаарахыг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Ус уух 5 ШАЛТГААН