Өдөрт нэг алим ид, усаа бага багаар уу


Хүний бие махбод өөрийгөө цэвэрлэх маш нарийн тогтолцоотой байдаг. Хэдий тийм боловч, бидний өдөр тутмын буруу хэвшил, хооллолт зэргээс шалтгаалан тэрхүү тогтолцоонд гажуудал үүсч, хортой бодис биед маш ихээр хуримтлагддаг байна. 
 
Ялангуяа малын гаралтай тослог хоол хүнс их хэрэглэх, хөдөлгөөн дутагдах, стресс зэргээс болж бүдүүн гэдсэнд бохирдол үүсгэдэг байна. Тэгвэл гэдэс цэвэрлэхэд хамгийн их үйлчилгээг үзүүлдэг жимсний нэг бол алим юм. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлж, өтгөн хатахаас сэргийлнэ. Өдөр бүр нэг ширхэг алим идэх нь таны өдрийн авах хэрэгцээт шим тэжээлийн хангадаг байна. Гэхдээ шинэ ургацын монгол алим авахыг хичээгээрэй. Юун түрүүнд шүүгээгүй, цэвэр алимны шүүсийг ууж, түүнээс хойш 30 минут бүрт бүлээн буцалсан ус уух хэрэгтэй. Энэ маягаар хэд хэдэн удаагийн давтамжтай ууснаар та удалгүй хүндэрч, гэдэс цэвэрлэгдэх болно. Усаа нэг дор ихээр биш бага багаар уухаа мартуузай. Үүний дараа аль болох шинэ ногооны салат, хүнсний ногоо хэрэглэхийг хичээгээрэй.
 
 

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Ус уух 5 ШАЛТГААН